Өвөл дуусаж, хаврын улирал эхэлж буй энэ үед хүмүүсийн эрч хүч буурч, ядарч сульдах нь элбэг. Хүйтэн цаг агаар, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг нь бие махбодод сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ үед өвлийн “ичээнээсээ” гарч, биеэ сэргээж, эрч хүчээ нэмэхэд тань туслах энгийн хэр нь бүх биеийн булчингуудыг ачаалуулах дасгалуудыг танилцуулж байна.

Дасгал 1. Үсрэлт

Цогц дасгал хийхийн өмнө үеэ сайтар халаах шаардлагатай. Хөлөө нийлүүлж, хоёр гараа сул тавин эгц зогсоно. Үсрэх үедээ хөлөө хоёр тийш алдалж, гараа дээш өргөнө. Энэ үед амьсгалаа гүнзгий авч, гаргана. Дараагийн үсрэлтээр үндсэн байрлал руугаа буцна. Хөдөлгөөнийг нэг хэмнэлтэй хийж, хөлийн үзүүрээс өсгий хүртэл бүтэн гишгэж байвал бүх биеийн булчин идэвхэжнэ.