Тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө танин мэдэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга билээ. Нэгэн судалгаанд өдөр бүр 15-20 минут тэмдэглэл хөтлөх нь сэтгэл зовнилыг арилгаж, цусны даралтыг бууруулдаг болохыг баталсан бол өөр нэг судалгаанд тэмдэглэл хөтлөх нь нойр хулжсан үед хамгийн сайн эмчилгээ болж чаддаг болохыг тэмдэглэжээ. Түүнчлэн бидний мэдэх алдартнууд өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр илүү бүтээлч сэтгэж, илүү үр дүнтэй ажилладаг болохоо олонтаа дурдсан байдаг.

Хэдий бидний өдөр тутмын амьдралд дижитал байдал онцгой байр суурь эзэлж, тэмдэглэл хөтлөх зориулалттай аппууд гарсаар байгаа ч өөрийн гараар бичиж тэмдэглэх нь дотоод хүнээ илүү таньж, алдаа онооноосоо суралцахад илүү дөхөм болдог байна.

Үүнтэй уялдуулан төрөл бүрийн төлөвлөгч, тэмдэглэлийн дэвтрүүд худалдаанд гарах болжээ. Тухайлбал Intelligent Change компаниас The Five Minute Journal хэмээх эерэг байж, дотоод хүнээ танихад туслах хувь хүний хөгжлийн дэвтрийг гаргасан бол Мишель Обама “Becoming” номоосоо сэдэвлэсэн ижил нэрт дэвтрийг худалдаанд гаргасан байна. Тэр ч бүү хэл уур хилэнгээс бүрэн ангижирч туйлын амар амгаланг олоход туслах “A Year of Zen” хэмээх дэвтэр хүртэл гараад амжжээ.

Ингээд үр дүнтэй тэмдэглэл хөтөлж, төлөвлөгөө гаргахад тань туслах тэмдэглэлийн дэвтэр болон төлөвлөгч дэвтрүүдийг танилцуулж байна.

Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 1)
The Five Minute Journal
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 2)
AN ORGANISED LIFE.
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 3)
A Life of Gratitude
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 4)
A Year of Zen
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 5)
Joy | Wellness Journal
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 6)
The Magic Is In You
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 7)
Becoming
Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд (фото 8)
Do It For Yourself